Жүжигчин М.Трахтенберг нас баржээ

“Тагнуулч Харриет” кинонд тоглож бага наснаасаа алдаршсан жүжигчин Мишель Трахтенберг 39 насандаа нас баржээ.
Жүжигчин Трахтенберг энэ сарын 26-ны өдөр Нью-Йорк хотын Манхеттен дүүрэг дэх гэртээ нас барсан гэж CNN мэдээлсэн байна. Одоогоор жүжигчин Мишель Трахтенбергийн үхлийн шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд ар гэр нь албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.
Мишель Трахтенберг нь “Harriet the Spy”, “Buffy the Vampire Slayer”, “Gossip Girl” зэрэг кино, цувралуудад дүр бүтээсэн бөгөөд сүүлийн жилүүдэд кино урлагаас хөндийрөөд байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ