"Оюу толгой" ХХК дрон ашиглан ойжуулалт хийхээр туршиж байна
2024-10-29

 

"Оюу толгой" ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд 100 сая мод тарих амлалт өгсөн. Энэ хүрээндээ "Рио Тинто" компанийн Уурхайн хаалт баг болон Байгаль орчны мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр Австралийн "AirSeed Technologies” буюу дроноор үр агуулсан үрлийг тарааж, байгаль орчны нөхөн сэргээлт хийх зорилготой гарааны бизнестэй хамтран өнгөрсөн 2 жилийн хугацаанд туршилтын ажлыг хийсэн байна.

 

Улаанбаатар хот дахь ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хүлэмжид туршилтанд ашиглах Монгол орны уугуул шилмүүст моднуудын соёололтыг шалгаж, улмаар Сэлэнгэ аймгийн Ялбагийн хөндийд өнгөрсөн онд техникийн нөхөн сэргээлт хийсэн бүсдээ туршилтын талбай байгуулжээ.

 

2023 оны тавдугаар сард уг талбайд дөрвөн төрлийн уугуул шилмүүст мод, нэг төрлийн хусны нийт 27,000 ширхэг үр агуулсан үрлийг дрон ашиглан тарьсан бөгөөд 2023 оны 8 сар, 2024 оны 7 сард хийсэн ажиглалтуудаар үрийн капсулууд амжилттай соёолж, ургаж эхэлсэн төдийгүй соёололт болон амьдрах чадварын түвшин нь туршилтын төрлөөс хамаарч байсан байна. Энэхүү технологийг “Оюу толгой” компани Монголд анх удаа  туршиж, дрон ашиглан мод тарьж, илүү өргөн хүрээнд ойжуулалт, нөхөн сэргээлт хийх боломжтой гэж дүгнэлээ. 

 

Shuud.mn
Сонин хачин