Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа
13 цаг 18 мин

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдамжаар хангах, сайн туршлага хуваалцах, салбар хоорондын уялдаа холбоог хангах, ногоон технологи инновацын шинэчлэл хийх зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

 

Уулзалтыг салбарын сайдын санаачлагаар яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга ахлан зохион байгууллаа. Мөн уулзалтад яамдын асуудал хариуцсан газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга, хэлтсийн дарга, ПИН ОУТББ-ын зохицуулагч, Цэлмэг тэнгэр төслийн санаачлагч нар мөн тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо.

 

Shuud.mn
Сонин хачин