"Ачит Ихт" компани нэрэмжит химийн иж бүрэн 6 дахь кабинетаа байгууллаа
2024-09-24

 

Боловсролыг дэмжигч “Ачит-Ихт” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр Ерөнхий боловсролын сургуульд Химийн иж бүрэн тоноглол, хэрэгсэл бүхий кабинет байгуулж өгдөг билээ. Өнөөдөр Орхон аймгийн Ерөнхий боловсролын 5-р сургуульд химийн иж бүрэн кабинетыг байгуулж, хүлээлгэн өглөө. Энэ нь тус компанийн тохижуулсан 6 дахь химийн кабинет бөгөөд өмнө нь Жаргалант сумын сургууль, Эрдмийн өргөө цогцолбор сургууль, 20, 14,17-р сургуулиудад химийн кабинет байгуулж өгсөн нь багш, сурагчдын талархлыг хүлээж байна.

 

 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг химийн хичээл сонгон суралцах боломжийг бий болгосноор хүүхдүүд химийн хичээлийг илүүтэй сонирхох, гүнзгийрүүлэн сурах байдал нэмэгдсэн бөгөөд түүнчлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ачит Ихт” компанийн нэрэмжит Химийн масс олимпиадын цар хүрээ улам нэмэгдэж байгаа юм.

 

Shuud.mn
Сонин хачин