Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНД...
113 оюутанд тэтгэлэг олгохоор батламжийг гардууллаа
2024-10-15

 

"Оюу толгой" компанийн хөрөнгө оруулалттай "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-аас олгодог “Говийн оюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөр 2016 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 9 дэх жилдээ амжилттай үргэлжилж байна. 2016-2024 оны хооронд нийт 1.5 тэрбум төгрөгийг оюутны боловсролд зориулан олгож, давхардсан тоогоор 630 оюутныг хамруулжээ.

 

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт Өмнөговь аймгийн харьяат, 3.2 буюу түүнээс дээш голчтой, хоёр ба түүнээс дээш курст суралцаж буй, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутнууд хамрагддаг. 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2024-2025 оны хичээлийн жилийн тэтгэлгийн батламжийг 113 оюутанд гардууллаа.

 

Энэ жил 48 оюутан шинээр тэтгэлэгт хамрагдаж, 65 оюутан өмнөх амжилтаа бататган гэрээгээ сунгалаа. Тэтгэлэгт хамрагдсан төгсөгчдийн 85% нь орон нутагтаа өөрсдийн мэргэжлээрээ ажиллаж, нутаг орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа юм.

 

 

 

113 Students Awarded "Gobi Oyu" Scholarship Certificates

 

The "Gobi Oyu" Scholarship Programme, established in 2016 and funded by Oyu Tolgoi through the Gobi Oyu Development Support Fund, has successfully supported students for nine consecutive years. Since its inception, the program has allocated a total of MNT 1.5 billion, benefiting 630 students from 2016 to 2024.

 

This scholarship is available to students from Umnugovi province who are studying at accredited domestic universities. Eligible students must maintain a GPA of 3.2 or higher and have completed at least one year of their academic programme.

 

On October 13, 2024, 113 students were awarded scholarships for the 2024-2025 academic year. Among them, 48 new students joined the programme, while 65 students successfully renewed their scholarships to continue their educational journey.

 

The programme has had a significant impact on the community, with 85% of graduates now working in Umnugobi province. These individuals are actively contributing to the region's development by applying their skills and expertise in various fields.

 

Shuud.mn
Сонин хачин