Энэ 7 хоногт болох үйл явдлын тойм
4 цаг 24 мин

 

Улаанбаатарт:

10 дугаар сарын 21-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

 

10 дугаар сарын 21, 22-нд: Дэлхийн шилдэг уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Loving the silent tears" буюу “Аниргүй нулимсыг хайрлахуй” мюзикл найруулагч С.Баттулгын найруулснаар УДБЭТ-ын тайзнаа монголчуудын сонорыг мялаах гэж байна.

 

10 дугаар сарын 22,23-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

 

10 дугаар сарын 23-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

 

10 дугаар сарын 24, 25-нд: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.

 

10 дугаар сарын 25-нд: “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болно.

 

 

“Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнгийн бүтээлийг энэ сарын 25-ныг хүртэл хүлээн авна.

 

“Бүх нийтээр мод тарих намрын өдрүүд” энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилж байна.

 

"Дэлхийн цирк Монголд" олон улсын циркчдийн тоглолт энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилж байна.

 

 Орон нутагт:

 

10 дугаар сарын 21-нд: Өвөрхангай аймагт Сумдын ИТХ-ын 9 дүгээр бүрэн эрхийн анхны хуралдаан болно.

 

10 дугаар сарын 21, 22-нд: Говь-Алтай аймагт Баруун бүсийн байгаль орчны салбарын эмэгтэйчүүдийн зөвлөгөөн болно.

 

10 дугаар сарын 22-24-нд: Өвөрхангай аймагт Иргэний нийгмийн байгууллага, Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зориулсан "Нийгмийн эгэх хариуцлага" сургалт болно.

 

10 дугаар сарын 23-нд: Сэлэнгэ аймгийн Хушаат суманд "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь" төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.

 

10 дугаар сарын 23-нд: Сэлэнгэ аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болно.

 

10 дугаар сарын 25-нд: Дундговь аймагт "Дундговь судлал 2024" эрдэм шинжилгээний бага хурал цахим болон танхимаар болно.

 

10 дугаар сарын 25-нд: Ховд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болно.

 

10 дугаар сарын 25-27-нд: Өвөрхангай аймагт Волейболын 2024 оны Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болно.

 

 

Хилийн чанадад:

 

10 дугаар сарын 27-нд: ХБНГУ-ын Нюрнберг хотын Мэйстерсингерхаллед Монголын үндэсний хөгжмийн их найрал анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ "Монголын сайхан орон" өв соёлын тоглолтоо толилуулна.

МОНЦАМЭ агентлаг

Shuud.mn
Сонин хачин