2024 оны есдүгээр сарын 23-29-нд болох үйл явдлын тойм
Улаанбаатарт:
9 дүгээр сарын 23-нд: “Монгол, хятадын найрамдлын 7 хоног, “БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны хөгжил цэцэглэлт” гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхмд нээнэ.
9 дүгээр сарын 23-нд: Сонирхогчдын боксын дэлхийн цомын төлөөх тэмцээн Улаанбаатар хотноо эхэлнэ.
9 дүгээр сарын 23-29-нд: “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл -2024” нэгдсэн үйл ажиллагааг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
9 дүгээр сарын 24-нд: “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал ба Монгол, Хятадын харилцаа” эрдэм шинжилгээний хурал ГХЯ-нд болно.
9 дүгээр сарын 25-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
9 дүгээр сарын 25-нд: Хятадын нэрт зохиолч Лиү Жэньюань “Гурван намраас урт ганц өдөр” романы монгол орчуулгын нээлт Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд болно.
9 дүгээр сарын 26-нд: Хятадын нэрт зохиолч Лиү Жэньюань “Хятадын өнөө үеийн утга зохиолын хөгжлийн хандлага” лекц, уулзалт МУИС-ийн төв байрны дугуй танхимд болно.
9 дүгээр сарын 27-нд: Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохионо.
9 дүгээр сарын 29-нд: Байгаль орчныг хамгаалах өдөр тохионо /9-р сарын дөрөв дэх 7 хоног/.
“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэн үргэлжилж байна.
Улаанбаатар хотод зохион байгуулж буй Снукер биллиардын сонирхогчдын 6 улааны ДАШТ үргэлжилж байна.
Орон нутагт:
9 дүгээр сарын 28-29-нд: Дорнод аймагт “Хэт бартаат замын уралдаан-2024” болно.
Хилийн чанадад:
9 дүгээр сарын 21-26-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.
Уншиж байна |