Боловсролын сайд П.Наранбаяр НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа.
НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд боловсролын салбарт ихээхэн хувь нэмэр оруулж буйг Боловсролын сайд онцлон, талархал илэрхийлэв. Мөн хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, цаашид:
НҮБ-аас иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах зэрэг чиглэлээр олон үр дүнтэй ажлыг хэрэгжүүлсэн билээ.