Монгол Улсын аялал, жуулчлалын салбарт хөрөнгө оруулагч Эвалд Жосеф Еркер /Ewald Josef Erker/ нь Австрийн хөгжлийн жишгийг Монголд нутагшуулж, “Баян Монгол Ресорт”-оороо дамжуулан нүүдэлчин ард түмний өвөрмөц өв соёл, байгалийн үзэсгэлэнг дэлхий дахинд сурталчлан таниулж, экспортыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
Эвалд Жосеф Еркер /Ewald Josef Erker/-ийн Монгол Улсын аялал жуулчлалын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын үр дүнд 20 гаруй байнгын ажлын байр бий болсон, орон нутгийн малчдаас эко, шинэ мах, сүү, сүүн бүтээгдэхүүний байнгын худалдан авалтыг хийж, өрхийн орлого нэмэгдсэн, тухайн бүс нутгийн иргэд, малчид цахилгаан эрчим хүчээр хангагдсан гэх мэт олон эерэг үр дүн гарсаар байна.