Арав гаруйхан хоногийн дараа Үндэсний баяр наадам болно. Баяр наадмын бэлтгэл ажил 80 хувьтай явж байгааг зохион байгуулагчид хэлж байна.
Энэ жилийн баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээний 250 зөвшөөрөл олгох аж. Үүнээс 125 жижиг дунд үйлдвэр эрхлэгч, 28 зөөврийн түргэн хоолны үйлчилгээ, 17 хүнсний худалдаа байна. Харин 188 хоолны үйлчилгээ байхаар төлөвлөжээ.
Гэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнд Нарантуул захыг нүүлгэж ирэхгүй гэдгийг хотын дарга Х.Нямбаатар хэлж байна.
Уншиж байна |