Утаанаас өмнө устах 2206 яндан
2024-06-27

 

 

Сонгууль дуусаад наадам залгана. Тэгж байтал амралт, зугаалга эхэлнэ. Үндсэндээ хүйтнээс нааш утаагаа мартаад сайхан л амарцгаана. Харин нийслэлийн удирдлагууд гэр хорооллыг дахин төлөвлөх, яндангаа бууруулахад дажгүй л анхаарал хандуулж байгаа харагдана.

 

1110 ЯНДАН БАЙХГҮЙ БОЛСОН ШҮҮ

 

 

Энэ удаад Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил дууссан учраас газар чөлөөлөлт, барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ. Манай сурвалжлах баг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газраа чөлөөлж байгаатай таарсан юм. Сэлбэ дэд төвийн тухайд нийт 2206 айл өрх, албан газар газар чөлөөлөлтөд орж байгаа. Үүнээс 1110 орчим нь нөхөн олговроо авч газраа чөлөөлөөд эхэлжээ. Тус хорооны оршин суугч Д.Ням нөхөн олговроо аваад хоёр өрөө орон сууц худалдаж авсан талаараа бидэнд хэлэв. Тэрээр “Хоёр жилийн өмнө газар чөлөөлөх талаар ярьж байсан. Гэхдээ тэр үед үнэлгээ нь хэтэрхий бага байсан болохоор нүүхгүй гэдгээ хэлсэн. Харин энэ удаад арай өөр компани ажиллах болсон гэж ойлгож байгаа. Тийм болохоор үнэлгээ ч дажгүй хийсэн. Би энд баригдах байрнаас авах гээд хүлээх боломжгүй болохоор бэлэн мөнгөө авах хүсэлтэй байсан юм” гэлээ. Аав, ээжээс нь өвлөж ирсэн хашаа байшин. Хэдийгээр бидний гал голомт гэж болох ч бид ирээдүйгээ бодож утаанаас салах нь зөв гэж үзэээд газраа өгөх шийдвэр гаргаснаа хэлж байв. Нөхөн олговроо авсан айл өрх, албан газар өөрт хэрэгцээтэй зүйлсээсээ бусдыг нь орхиод нүүж болно. Хэдийгээр зарим айл нь хашаа, хороо нь бүтнээрээ байгаа мэт харагдавч эзэд нь аль хэдийнэ нүүсэн байгаа гэдгийг албаныхан хэлж байна.

 

ДӨРВӨН ЖИЛИЙН ДАРАА...

 

Юутай ч айлууд, албан газрууд газраа чөлөөлж байна. Харин газар дээр босох бүтээн байгуулалт жил дамнан удаашрах вий гэх болгоомжлол бас бий. Учир нь өнгөрсөн 2020 оны сонгуулиар Дамба дэд төвийг хөгжүүлэх төслийн хүрээнд нэлээдгүй айл газар чөлөөлөх болсон байдаг юм. Гэхдээ энэ ажил удааширч, төрийн байгууллагынхны ойлгомжгүй байдлаас үүдэн гацах маягтай байсан нь бодит үнэн. Учир нь сонгуулийн дараа ажилтай байх эсэхээ мэдэхгүй байгаа төрийн албан хаагчид асуудалд хойрго, болгоомжтой хандаад эхэлдэг юм билээ. Хагас жил орчим нэлээдгүй хөөцөлдсөний эцэст Нийслэлийн Засаг даргын захирамж гарч 150 хүүхдийн цэцэрлэг барих газрыг чөлөөлөхөөр үндсэн 12, түр оршин суугч таван айлын нөхөн олговрыг өгч байсан. Хэдийгээр айлууд нь газраа чөлөөлсөн ч бүтээн байгуулалтын ажил эхлэхгүй дөрвөн жилийн нүүр үзсэн байдаг. Тус газарт одоогоос хоёр сарын өмнөөс барилгын ажил эхэлсэн гэдгийг Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч н.Отгон хэллээ. Тэрээр “Эхний жил гаруй хугацаанд хашаа ч бариагүй хогийн цэг болж хувирсан. Түүний дараа хашаа бариад бас л удлаа. Уг нь цэцэрлэгийн барилга барина гэж байгаад сураггүй болсон. Барилгын ажил нь эхэлсэн юм чинь ойр хавийн хүүхдүүд цэцэрлэгтэй болох нь гэж бодоод баярлаж сууна” гэв. Гацаж, гацаж эхэлсэн цэцэрлэгийн барилга төлөвлөгөө ёсоор энэ оны сүүлчээр ашиглалтад орох ёстой аж.

 

МӨН Ч ИХ ХҮЛЭЭСЭН ДЭЭ

 

Сэлбэ дэд төв бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тухайн бүсэд амьдарч байгаа хүмүүст хүлээлт үүсгэсэн төсөл. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд дэд бүтцийг нь шийдвэрлэхдээ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийсэн байна. Нэгэнт дэд бүтцийн ажлаа дуусгавар болгосон учраас одоогийн чөлөөлөгдсөн газарт 12 мянган айлын орон сууц барихаар төлөвлөснийг хотын удирдлагууд хэлж байгаа. Үндсэндээ эхний барилга ашиглалтад ороод ирэхтэй зэрэгцэн дараагийн айлуудаас газрыг нь худалдаж авах замаар тухайн бүсэд нэмэлтээр газар чөлөөлөх боломж бүрдэнэ гэж тооцоолж байгаа юм билээ.

 

Газар чөлөөлөх ажил амар, хялбар байгаагүй гэдгийг албаныхан учирладаг. Энэ ажлыг хийхдээ иргэдээс судалгаа авсан байна. Харин судалгаанд хамрагдсан иргэдийн 90 гаруй хувь нь бэлэн мөнгө авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн аж. Тиймээс амьдралын чанарыг нь дордуулахгүйн тулд газар чөлөөлөлтөд орж байгаа айлуудын эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээгээр хийж байгаа хэмээн төслийн багийнхан ярьж байна.

 

“Мөн ч их хүлээсэн дээ” гэж Д.Ням ярьж байна. Учрыг лавлахад “Агаар, орчны бохирдол үнэхээр хүнд байна шүү дээ. Манайх гэхэд л 40 шахам жил амьдарсан байна. Жил ирэх бүр нэмэгдэж байгаа утаа хүүхдийн эрүүл мэнд, хөгшчүүлийн амьдрах орчныг дордуулдаг юм билээ. Нэгэнт бэлэн мөнгө гаргаад орон сууц худалдаад авч чадахгүй хойно газраа чөлөөлж нөхөн олговроор ч болов орон сууцтай болох юмсан гэж боддог болсон” гэж байлаа. Үндсэндээ дахин барилга байшин, сургууль цэцэрлэг барих сул газар байхгүй учраас төр иргэнээс өмчилсөн газрыг нь худалдаж авах замаар суурьшлийн бүсэд шаардлагата бүтээн байгуулалтыг хийх зайлшгүй шаардлага бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 127 (7371)

Д.Оюунчимэг

Shuud.mn
Сонин хачин
Mike Zick:
Hire GEO COORDINATES RECOVERY HACKER For All Hacking & BTC Recovery. Hello, I want to use this Medium to thank GEO COORDINATES RECOVERY HACKER. I invested $307,000 worth of cryptocurrencies after using up all of my savings. I was ultimately duped and lost every penny to the fraudulent enterprise. I’ve always liked the notion of investing in cryptocurrencies, but I didn’t follow the correct procedures, and I ended up losing all of my money to fraudulent bitcoin investments. I tried everything to get my money back, but I was unable to do so. When you're really in demand of the most reliable asset recovery professionals contact GEO COORDINATES RECOVERY HACKER. They can help you in recovering all the money lost to scammers online. It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. If you are a victim of online scams then I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@protonme Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 (512) 550 1646 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-07-01
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-06-27