УОК-оос цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЦУОШГ-ын дарга Г.Оюунжаргал "Маргааш буюу 2024.06.26-ны өдөр Туул гол Лүн сум, Хэрлэн мөрөн Өндөрхаан, Сэлэнгэ мөрөн Сүхбаатар орчимд усны түвшин 10-50 см-ээр нэмэгдэж, үерийн эрсдэл улам нэмэгдэнэ. Энэ голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, амарч зугаалж яваа иргэд усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ойрын өдрүүдээс маргааш хур тунадастай багатай байна. 27-ны өдрөөс эхлэн нутгийн хойд хэсгээс эхлэн Төв, зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо орно. 28, 29-ны өдөр Төв, зүүн аймгуудын нутгийг хамарсан үргэлжилсэн бороо орох учраас голуудын үерийн түвшин нэмэгдэж, үер болох эрсдэл маш өндөр байна.
27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр
28, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар
30-нд нутгийн зүүн хагаст бороо орно.
28, 29-ны өдрийн бороо Сэлэнгэ, Төв аймгийн хойд хэсэг Хэнтий нуруу тал, зүүн аймгуудын нутгийн хойд талаар илүү их орно" гэдгийг мэдээллээ.