Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг, Биокомбинатын гүүрний хойно “Туул” голд автомашинтай хүн урсаж байна гэсэн дуудлага 2024.06.20-ны 22:04 цагт иржээ.
Иргэн Э /37 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Toyota Prius” загварын суудлын автомашинтай гол руу ороод урсаж, өөрөө дотор нь гацсан байсныг Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид аврах хантааз, завь ашиглан аюулгүй гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэж өгсөн байна.