Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод орсон борооны улмаас нийслэлийн хэмжээнд борооны ус тогтсон нийт 6 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудын 32 ажилтан, алба хаагч, 7 автомашин, 4 мотопомпоор 400 тонн усыг соруулаад байна.
Өнөөдөр /2024.06.21/ бороо үргэлжлэн орно гэдгийг ЦУОШГ-аас мэдээлж байна. ИЙМД ИРГЭД
Гэр хорооллын айл өрхүүд хашаа, байшин, гэрээ борооны ус орохоос сэргийлж суваг шуудуу татах
Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхарыг ус орохоос сэргийлэн шуудайтай элсээр хамгаалалт татах, усыг соруулах
Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах
Голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Уншиж байна |