Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж, хоёр хүн нас баржээ. Энэ тухай дуудлагыг 06.20-ны өдрийн 03:03 цагт хүлээн авчээ.
Иргэн М-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчид унтраажээ.. Уг гал түймэрт иргэн М /63 настай, эрэгтэй/, А /62 настай, эрэгтэй/ нар өртөж, нас барсан байна.