Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Цагаан сүрийн гол” гэдэг газарт ой, хээрийн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 20:50 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан мөн өдрийн 14:04 цагт цурамд оруулан 06.17-ны өдрийн 09:03 цагт бүрэн унтрааж, сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэж өгсөн байна. Урьдчилсан байдлаар түймэрт 5 га орчим талбай өртөж шатжээ.
Мөн Хүдэр сумын “Шандын даваа” гэдэг газарт ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.17-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 06.18-ны өдрийн 00:50 цагт цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 4 га орчим талбай өртөж шатсан байна.