Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн таван хэрэг
2024-06-17

Прокурорын байгууллага 2024 оны 6 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд 300 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

 

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

 

Нийслэлийн прокурорын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.О нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн албаны шаардлага хангаагүй иргэнийг ахлах мэргэжилтнээр томилж, ажиллаагүй үеийн цалинг олгон давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

 

Дархан-Уул аймгийн прокурорын газраас тус аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Б, захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Ч.Б,  багийн иргэдийн нийтийн хурлын дарга Б.Б, үнэлгээний хорооны гишүүн У.Э, худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Ж.Э нар нь аймгийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн их засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шаардлага хангаагүй “Ө” ХХК-ийг шалгаруулж давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

 

Дорнод аймгийн прокурорын газраас “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хэлтсийн дарга Д.Г нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус компанид бараа худалдан авсан гэж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэн, төлбөрийг өөрийн хамаарал бүхий компанийн данс руу шилжүүлж давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас сумын засаг дарга Б.Б, сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.М нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хоршоо хөгжүүлэх сангаас нэр бүхий иргэдэд зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн Э.Ц нь хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул хийж Монголын нүүдлийн соёл иргэншил бүрэлдэн тогтох үе буюу хүрэл зэвсгийн үе /НТӨ-III-I мянган/-д хамаарах эд зүйлийг илрүүлэн, иргэн С.Т, Т.Г нартай бүлэглэн соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулах, зуучлахаар завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 /Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх/, 25.5 дугаар зүйлийн 1 /Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуулчлах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин
судлаач:
прокурорын яллах дүгнэлт маш үндэслэл муутай, дэндүү хариуцлагагүй гардаг болсон.хуулиа шудрагаар хэрэгжүүлэх талаар огт анхаарахгүй болсон.хүний нөөцөө чадавхжуулах, хариуцлагатай болгох шаардлагатай.
2024-08-19
Зочин:
Төсөвт болон ТББ - уудад хяналт шалгалтыг чанартай хийх хэрэгтэй. Аудит хийсэн ч найзан дундаа ирсэн шалгасан болоод өнгөрөхөөр юу илрэх вэ дээ
2024-06-23
ял ѳгѳѳл шоронд нь явуул
2024-06-21
З:
Энэ өлөн шимэгч авилгач хулгаач цүнхчин бөгсчингүүдэд олигтой ял өгдөг болжэээж монгол солонгос шиг хөгжинө гэж үнэн л юмдааа ээлж ээлжээрээ хулгаа хиисээр
2024-06-20
Lincon Reiser:
#CONSULT CRYPTO RECOVERY EXPERT - CONSULT CYBER GENIE HACK PRO on Google. In the high-stakes world of cryptocurrency, where digital coins can vanish in the blink of an eye, a new breed of "wizard" hackers has emerged to combat the scourge of stolen Bitcoin. My bitcoin 405,000$ was returned to me through CyberGenie's team's excellent recovery services. I escaped being a victim, you can also. Locate them via: Whatsapp.....+ 1 2 5 2 5 1 2 0 3 9 1 T/Gram..... cybergenie hackpro Site... (ht tps:/ /cyb erge nieh ackpro (.) x y z/) Thank you.
2024-06-20
Cate Watts:
WHO IS THE BEST HACKER TO RECOVER BITCOIN? LOST RECOVERY MASTERS #1. LOST RECOVERY MASTERS Lost Recovery Masters is a renowned Bitcoin recovery expert with over a decade of experience in the field. They have a background in cybersecurity and have obtained licenses and certifications that have equipped them with the necessary skills to recover lost investments. Their expertise has been recognized by numerous individuals and organizations, with many success stories and testimonials to their name. For instance, they were able to recover $800,000 worth of Bitcoin for a client who had lost her investment to a fake investment scheme. Their success stories have made many individuals seek their help to recover their lost investments.The Team is able to track the movement of most cryptocurrencies and assets, If the cryptocurrency has been moved, they are able to follow it and recover it. Email: (Recoverymasters@email.cz) Learn More: ( https://lostrecoverymasters.wixsite.com/recoverbitcoin2024 )
2024-06-18
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2024-06-17