Дөрвөн бөхөд улсын цол олгож, О.Хангай аваргад чимэг нэмлээ
2024-06-17

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн жилийн наадмаар М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд улсын цол, чимгийг нөхөн олголоо.

 

 

Ховд аймгийн Манхан сумын харьяат Б.Баянмөнхөд Монгол Улсын начин

 

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Э.Дашид Монгол Улсын харцага

 

Архангай сумын Хашаат сумын харьяат С.Сүхбатад Монгол Улсын заан

 

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат С.Бямба-Отгонд Монгол Улсын арслан цол олголоо.

 

Мөн Улсын аварга О.Хангайд Үлэмж бадрах чимэг олгож, Шадар сайд, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан гардууллаа.

 

Цол олгосны дараа Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх сэргээш хэрэглэсэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, шинжилгээгээр тогтоогдсон тул Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны санал дүгнэлтийг үндэслэн тавын даваанаас хойш түүний давсан бөхчүүдэд шинээр цол олгох зарлигийг Ерөнхийлөгч гаргаж, миний бие өнөөдөр гардууллаа" хэмээн хэлж, бөхчүүдэд баяр хүргэлээ. 

 

Мөн тэрбээр "Монгол бөхийн дэвжээ булхайны, будилааны, наймааны, найрааны бүр нанчилдааны талбар ч болж болзошгүй эрсдэлтэй байна. Монгол бөхийн дэвжээ ариун байх ёстой. Энэ их спортын дэвжээ найрааны, наймааны, допингийн байх эрхгүй бөгөөд боломжгүй гэдгийг Монголын ард түмний мянга мянган жилийн түүх гэрчилж, өвлүүлэн хадгалж, ариун нандин авч явахыг бидэнд даатгасан" гэдгийг хэллээ.

Shuud.mn
Сонин хачин
Guix noxoid guixgui noxoi saad boljee.. id irtei deer n xor amssan nuxur garch irj urduur n orj turuulj xamag bolomj shagnalii n tuuj xayachxaad zugtchixdag xorlontoi l um. Ter nutgiun buyan group biluu Badarchad house belegleed uzuuriin buxiig xooson orxiod suuld Badarch dopingnii asuudald orood irexeer Byambaotgond bair ugch bsan. Ter bai shagnalaa suuld n ugch bai!!! Tegvel shudarga xaragdana
2024-06-17
Зочин:
Зиаа зз тэгээд энэ бөхийг үзэх сонирхол үнэндээ алга даа энэ жил ямар азгзй тахиа нь түрүүлээд допингчин алдар зүүж алингаа алдах болоо хэрвээ түрүүлээд арслан марслан авбал бай шагналаа хүлээлгэж бай шинжилгээ гарсны дараа бол.Шараа болж байхаар Бадарч хөөрхий маанаг царайлчихаад бүүр баларлаа 4 жилийн дараа харьчихна захын бөхөнцөр энэ нөхрийг холоо аваад шидчихнэ харамсалтай байна Бадарчаа чамд одоо хугацаа үлдсэнгүй Архангайдаа ирээд БТС н хорооны дарганцар болчихоо тэгвэл дээр гэж бодоод байна
2024-06-17
Хөөе!!! Үүнийг бичигч эргүү минь монгол өвдөг шороодсон бөхөд цол чисэг олгодогүй. Харин улсын баяр наадамаар бадарчтай 5 6 7 8 9-ийн даваанд таарч баилдсан бөхчүүдэд баяр наадамын хуулийн дагуу цол чимэгийг нь олгож ыайгаа юм шүү!!!!
2024-06-17
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
2024-06-17
Хүүк ч ийм юман дээр харин шударга хандаад байгаамаа. Нохой Баттулга яалаа даа, шийдэхгүй хав дараад завааруу лаад байсан, бодвол хээл хахууль нэхэх гэсэн биз....
2024-06-17