Дархан-Уул аймгийн Шарынгол сумын нутаг “Задгай” гэдэг газарт аялж явсан таван хүний хоёр нь тогтоол усанд живж амиа алджээ.
Энэ тухай дуудлагыг 2024.06.16-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 18, 19 настай хоёр эрэгтэйн цогцсыг уснаас гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.
Уншиж байна |