Зургаа, долоо, наймдугаар сарын цаг агаарын урьдчилан төлөвийн талаар ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал мэдээлэл өглөө.
Зургаа, долоодугаар сард төв, зүүн аймгуудын хойд нутгаар олон жилийн дундажаас ахиу хур тунадас орно. Өөрөөр хэлбэл, Хэнтий нурууны бүс нутгаар олон жилийн дундажаас ахиу хур тунадастай байна.
06 дугаар сарын 15-наас хойш ихэнх нутгаар хур бороо элбэгшинэ. 06 дугаар сарын 17-ноос эхлэн баруун аймгуудын нутгаас эхлэн хур бороо орж эхэлнэ.
14, 15-нд төв, зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно.
16-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр
17-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр
18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар
20-нд нутгийн хойд хэсгээр
21-нд нутгийн баруун хагаст
22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар
23-нд төв, говь, зүүн амйгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орох төлөвтэй байна. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
18, 19-нд төвийн аймгуудын нутгаар, 20-нд баруун аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орно.
Нөөлөг салхи 20-нд баруун болон говийн аймгуудын нутгаар, 21-нд зарим газраар, 22, 23-нд говь, тал хээрийн нутгаар 13-15 м/сек, зарим үед 24 м/сек хүрч ширүүснэ.