Сүхбаатар аймгийн АН-ын сонгуулийн менежерээр ажиллаж байгаа нэр бүхий залуус сурталчилгаанд ажиллахаар очсон охидыг хүчиндэхийг завдсан байж болзошгүй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад буй.
Энэ тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн гэдгийг Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга хэллээ. Тэрбээр “Цагдаагийн байгууллагад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын II багт үйл ажиллагаа явуулдаг Дарьганга зочид буудалд манай дүүг хүчиндэхийг завдсан байж болзошгүй гэсэн дуудлага 2024.06.11-ний 03 цагийн үед ирсэн.
Энэ гомдол мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэв.