Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг “Дунд Харганы-Эх” гэдэг газарт 2024.06.09-ний өдрийн 20:00 цагийн орчим ой, хээрийн гал түймэр гарчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, Жаргалант сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд мөн өдрийн 14:36 цагт түймрийг цурамд оруулж, 06.11-ний өдрийн 09:40 цагт унтраасан байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт 2 га орчим талбай өртөж шатжээ.
Уншиж байна |