Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө иргэн Д-ээс “Хамт архи ууж байсан хүн ухаангүй болчихлоо” гэсэн дуудлага иржээ.
Уг дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, Баянгол дүүргийн 7 дугаар хороонд оршин суух 59 настай Д гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч 36 настай Т-ийн амь насыг хохироосон үйлдлийг тогтоож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. Тус хэргийг 06 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Уншиж байна |