ХХААХҮЯ-наас Хөдөө аж ахуйн болон Үйлдвэр худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтны тэмдэг авахаар улсын төсвийн 40 сая төгрөгийн тендер зарлажээ.
Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан болон Үйлдвэр худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан тэмдгийг тус бүрт нь 2272 буюу нийтдээ 4544 ширхгийг авах юм байна.
Тухайн тэмдгүүдийн их биеийг бэлэг дурсгалын бүтээгдэхүүний зориулалтын гуулиар хийж, алтлаг шар өнгөөр өнгөлж, тодорхой хэсгүүдийг өнгөөр ялгаж будсан байна. Тэмдэгний дээд хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг илтгэсэн алтан соёмбо, төв хэсэгт таван хошуу мал, тариун түрүүг товгор хэлбэрээр дүрсэлнэ хэмээн техникийн тодорхойлолтод заажээ.
Уншиж байна |