Багануур дүүргийн 5 дугаар хорооны хөдөө хэсэг, Хэрлэнгийн гүүр гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин онхолдож, нэг хүн төмөр хийцэд хавчуулагджээ.
Энэ тухай дуудлагыг 2024.06.09-ний 22:17 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид замын зорчих хэсгийн хажуу руу онхолдсон “Тоёота харриер” загварын суудлын машины бүхээгт хавчуулагдсан 48 настай, эмэгтэйг эсэн мэнд гаргаж, зорчигч 54 настай, эмэгтэйн хамт тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
Уншиж байна |