Дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хааж байсан цэрэг амь насаа алдсантай холбогдуулан ХЭҮК-оос тус ангид ажилласан байна. Энэ талаар ХЭҮК-ын ГХШХ-ийн дарга Г.Ууганбаатар “Тухайн ангийн захирагч болон ААН-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу цэргийн алба хаагчид ажил үүрэг гүйцэтгэж байсан. Энэ үеэр тухайн ААН-ийн тээврийн хэрэгслийг жолоодож байсан ажилтан цэрийн алба хаагчийг машинаар дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
Цагдаагийн байгууллагаас цэргүүдийг дотоод цэргийн туслах аж ахуйд ажиллаж байсан талаар мэдээлсэн. Тэгвэл тухайн газар нь цэргийн байгууллагын туслах аж ахуй биш 05 дугаар ангийн захирагчтай хамтран ажиллах гэрээ байгуулсан хувийн аж ахуйн нэгж байсныг ХЭҮК-оос мэдээлэв.