Төв аймгийн Баянчандмань суманд байрлах "Баян" ХХК-ийн шувууны аж ахуйд гал гарч,4 сендвичэн агуулах, оффисын барилга шатсан.
Энэ талаар "Баян" ХХК-иас мэдэгдэл гаргасан байна. Галд өндөглөгч тахианы 40 орчим хувь нь өртсөн гэдгийг дурдаж, үйл ажиллагаагаа богино хугацаанд хэвийн болгохоор ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.