Баян-Өлгий аймгийн орон нутгийн өмчийн газраас улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Энэ тендер шалгаруулалтаар сумдын удирдлагыг унаагаар хангаж, аймгийн Засаг даргын Тамгын газарт Land Cruiser-200 машин авах юм байна.
Өлгий, Бугат, Сагсай, Буянт, Алтай сумдад 100 ширхэг мотоциклийг 290 сая төгрөгөөр
Дэлүүн, Булган, Баяннуур, Алтанцөгц, Толбо сумдад 100 ширхэг мотоциклийг 290 сая төгрөгөөр
Ногооннуур, Улаанхус, Цэнгэл сумдад 100 ширхэг мотоциклийг 290 сая төгрөгөөр
Аймгийн Засаг даргын Тамгын газарт Land Cruiser-200 суудлын машиныг 180 сая төгрөгөөр
Аймгийн Засаг даргын Тамгын газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг 79.7 сая төгрөгөөр авахаар тендерийн материалд дурджээ.