Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 3.4 тэрбум төгрөгөөр Соёлын төв барихаар өнөөдөр тендер зарлалаа. Тус Соёлын төвийн нийт төсөв нь 3,456,900,000 ₮ бөгөөд энэ онд нэг тэрбум төгрөгийн санхүүжилт олгох юм байна.
Улсын төсвийн хөрөнгөөр барих тус барилга нийт хоёр давхар байх бөгөөд төмөр бетон арагт бүтээц, хөөсөнцөр дулаалга бүхий хөнгөн блок ханатайгаар архитектурын даалгаварт тусгажээ.
Уншиж байна |