Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Мөрийтэй тоглоом зохион байгуулсан найман иргэнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2024-06-03

Цагдаагийн байгууллагаас мөрийтэй тоглоом зохион байгуулсан найман иргэнд холбогдох хэргийг энэ оны 05 сарын 29-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

 

 

Нэр бүхий иргэд хамтран 2023 оны 05 дугаар сараас 08 дугаар сарыг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Х” нэртэй покерын клуб ажиллуулсан мөн 2023 оны 11 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “М” нэртэй покерын клубт админаар ажиллаж, цахим орчинд мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт нэр бүхий 8 иргэний хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.

Shuud.mn
Сонин хачин