Япон Улсын Элчин сайдын яам нь хүмүүнлэгийн болон дипломат зорилгоос бусад виз мэдүүлгийг тус Элчин сайдын яамнаас итгэмжлэгдсэн виз мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авч байна. Сүүлийн үед виз мэдүүлэгтэй холбогдох дараах зөрчлүүд гарч байгаа тул анхаарна уу.
Анхааруулга
Виз мэдүүлгийн цаг наймаалах, худалдан авахгүй байхыг хатуу анхааруулж байна. Нийгмийн сүлжээнд виз мэдүүлгийн цаг наймаалах зүй бус үйлдэл гарч байгаа нь тогтоогдсон бөгөөд бусад хүнээс худалдаж авсан болон хэн нэгний авсан цаг дээр оронд нь виз мэдүүлэх боломжгүйг анхаарна уу. Виз мэдүүлгийн цагийг доорх холбоос руу нэвтрэн орж ажлын өдрийн өглөөний 9 цагаас авна. Цагийг 7 хоногийн өмнө авах шаардлагатай. Жишээ нь 6 сарын 3 -ны даваа гарагийн виз мэдүүлгийн цагийг өмнөх 7 хоногийн даваа гарагийн өглөө авна.
Группээр зорчих виз мэдүүлгийн тухайд тодорхой журмын дагуу виз мэдүүлгийн материалыг хүлээж авна. Дэлгэрэнгүй агуулгын тухайд виз мэдүүлгийн төвөөс мэдээлэл авна уу.
Утас : +976–70114446 / 70114448 / 70114449
Имэйл :info.jpmn@vfsglobal.com
Анхааруулга
Виз мэдүүлэгч цахим виз мэдүүлгээс бусад тохиолдолд өөрийн биеэр очиж виз мэдүүлэх шаардлагатай. Сүүлийн үед дээр дурдсан Элчин сайдын яамнаас албан ёсоор итгэмжлэгдээгүй хувь хүн, байгууллага виз мэдүүлгийн материал бүрдүүлэн виз мэдүүлэх явдал цөөнгүй гарч байна. Виз мэдүүлэгчээс ярилцлага авах үед бүрдүүлсэн материалын агуулга, аяллын маршрутын талаар бүрэн дүүрэн ойлголтгүй, мэдүүлэгчийн яриа зөрөх тохиолдол гардаг. Үүнээс үүдэн виз мэдүүлэгчийг үнэн зөв мэдүүлэг өгөөгүй гэж үзэн татгалзсан хариу өгөх тохиолдол гардаг.