Нийслэл дэх төрийн аудитын байгууллага нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны төсвийн гүйцэтгэл болон санхүүгийн нэгтгэсэн тайланг өөрчлөлтгүй хэмээн дүгнэлээ. Тус аудитын тайланг өнөөдөр Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн өгсөн юм.
Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 9 дүүргийн төсвийн төвлөрүүлэн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, 106 төсвийн байгууллага, 13 орон нутгийн тусгай сан, 93 орон нутгийн өмчит аж ахуйн нэгж зэрэг нийт 221 санхүүгийн тайлан нэгтгэснэн байна. Үүнээс 9 дүүргийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, 120 байгууллагад дүгнэлт гаргаж, 101 байгууллагыг түүвэрт хамруулан санхүүгийн тайлангийн аудит хийсэн байна.
Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал “Нийслэлийн байгууллагууд бүх шатандаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой” хэмээлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Уншиж байна |