Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЖДҮҮ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд технологи, дижиталчлалын үр дүнд бий болсон шинэлэг санаа бүтээгдэхүүн, бүтээгдэхүүн үйлчилгээний дижитал системийн хэрэглээг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, дэмжих олон нийтэд таниулан сурталчлах, инновац, технологийн шийдлийг нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх, экспортод гарах боломжийг судлах, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор “Digital SME” форумыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Энэ удаагийн “Digital SME” форумыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн олон талт өсөлтийг дэмжих төсөл”, Голомт банк дэмжин хамтран зохион байгуулсан юм. Форумд салбар, салбарын төлөөллүүд илтгэл танилцуулж, илтгэлийн хүрээнд “Инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж, тулгамдаж буй асуудал”, “Инновац бүтээгдэхүүн үйлдвэрлэлд санхүү, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгүүд өрнүүллээ. Хэлэлцүүлэгт 150 гаруй бизнес эрхлэгч оролцож, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт дижитал шилжилт хөгжүүлэх хэрэгцээ шаардлагаа тодорхойлж, боломжуудаа хэлэлцлээ.
“НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТӨВ” НӨҮГ
Уншиж байна |