Сонгууль бүрийн өмнө баривчилгаа идэвхждэг бичигдээгүй хуультай. Энэ удаагийн сонгууль ч бичигдээгүй хуулийг зөрчихгүй бололтой.
АТГ-аас "Монполимет" группын үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг 48 цаг саатуулсан мэдээлэл цацагдлаа. Түүнийг Хөгжлийн банкнаас авсан зээлийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй хэмээн сэжиглэж саатуулсан тухай албан бус мэдээлэл байна. Мөн АНУ-д нууц хөрөнгөтэй гэх мэдээлэл ч цацагдав.
Монполимет Групп Хөгжлийн банкнаас авсан 126.6 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулсан. Харин авсан зээлээ Монцемент үйлдвэртээ зарцуулаагүй, АНУ-д байшин болгосон асуудал сөхөгдөж магадгүй бололтой. Гэхдээ энэ баривчилгаа сонгуулийн урьдчилгаа юу эсвэл бодит хэрэг үү гэдэг асуулт л хариултаа хүлээж байна.
Уншиж байна |