Дорнод аймгийн Баяндун сумын иргэн Б нь энэ оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үнс нурмаа ил задгай хаяж, гал алджээ. Гал түймрийн улмаас байгальд 350 гаруй сая төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учирсан байна.
Цагдаагийн байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ.