"Оюутан-цэрэг" сургалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгадаг. Тэгвэл Батлан хамгаалах яам 2.1 тэрбум зарцуулахаар төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарласан байна. Тодруулбал, Батлан хамгаалах яам "ОЮУТАН ЦЭРЭГТ ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ"-д шаардагдах материал хэрэгсэлд улсын төсвийн 2.1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж, төсөвлөжээ.
Баримт бичигт багц 23 дугаарх ажил буюу шатахуун авахад 113 сая төгрөг зарцуулна гэдгээ мэдээлж, тендер зарласан байна. Харин үлдсэн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах талаар мэдээлэл оруулаагүй байна.
Мөн тус яам ШИЛЭН дансны 2024 оны авалтын төлөвлөгөө хэсэгт дээрх худалдан авалтын зардлыг оруулаагүй байгаа юм. Ийнхүү төсвийн 2.1 тэрбумыг ОЮУТАН ЦЭРЭГ нэрийн дор хэрхэн захиран зарцуулах талаарх мэдээлэл тутмаг байна. Зарласан тендерээс харахад дээрх мөнгөний багахан хувиар шатахууны талон авах бололтой юм. Ийнхүү төсвийн хөрөнгийн захиран зарцуулалтын мэдээлэл дутмаг байгааг салбар хариуцсан сайд Г.Сайханбаяр болон удирдлага, санхүүгийн багийнхан анхааралдаа авах биз ээ.
Уншиж байна |