Эверестийн оргилд авиралт хийсэн байсан Монголын хоёр уулчин ор сураггүй болоод тав хонож байна. Тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа ч эсэн мэнд олдох магадлал улам багассаар байгааг Everest Today хуудсанд мэдээллээ.
Хамгийн сүүлийн буюу найман цагийн өмнө оруулсан мэдээлэлд “ Харгис, хүйтэн жавартай цаг агаар, хоол хүнс, усгүй үхлийн бүсэд 100 гаруй цаг өнгөрчээ. Монголын хоёр уулчныг IV баазаас эсэн мэнд олох найдвар улам бүр багассаар байна.
Эверестийн оргилд 05 дугаар сарын 13-ны өглөө гарсан хүмүүс уулчидтай тааралдаагүй. Уулчдын зарим нь тэднийг авирч байгааг харсан ч баталж чадахгүй байна.
Тухайн өдөр болон лхагва гаригт авирсан зарим уулчин уулын яг дор хоёр цогцос харсан байна. Гэхдээ энэ цогцос сураггүй Монголын уулчдынх эсвэл өөр хүнийх үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байна” хэмээн мэдээллээ.
Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар 05 дугаар сарын 12-ны 19:30 цагаас хойш сураггүй байгаа бөгөөд тэднийг Эверестийн 8600-8848 метрийн хооронд байгаа хэмээн таамаглаж байна.
Уншиж байна |