Монгол Улсын Засгийн газрын 2024 оны хоёдугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн юм.
Энэ дагуу Засгийн газрын нөөц сангаас Эрүүл яамны данс руу 2024 оны дөрөвдүгээр сарын 9-нд 1.9 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Дээрх Засгийн газрын тогтоолын дагуу нийт Эрүүл мэндийн яам нэг бүр нь 160 сая төгрөгийн үнэ бүхий 27 ширхэг машиныг Таван богд компаниас худалдан авахаар гэрээлсэн байдаг. Энэхүү худалдан авалтад нийт 4.3 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд Засгийн газрын нөөц сангаас хөрөнгийг гаргах юм.
Гэтэл Засгийн газрын нөөц сангийн энэхүү зарцуулалт өнөөдрийн хүртэл ШИЛЭН ДАНСАНД мэдээлэгдээгүй байна. Шилэн дансны хайлтын хэсэгт Засгийн газрын нөөц сан нэрээр хоёр бүртгэл үүсгэгдсэн байгаа юм. Гэхдээ эдгээр хоёр бүртгэлийн аль нь ч Шилэн дансны мэдээллээ нийтэд ил болгоогүй. Нэг үгээр төсвийн жил эхэлснээс хойш Засгийн газрын нөөц сан "Оруулах мэдээлэл байхгүй" хэмээсэн байна. Гэвч тус сангаас Эрүүл мэндийн яамны данс руу 1.9 тэрбум төгрөг шилжүүлсэн талаар Эрүүл мэндийн яам ШИЛЭН ДАНСАНДАА мэдээлжээ. Гамшиг ослын үеэр хойшлуулшгүй шинжтэй арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж байгааг албаныхан мэдээлдэг. Гэвч тус сангийн зарцуулалт ийнхүү ХААЛТТАЙ байгаа нь анхаарал татаж байна.
Засгийн газрын нөөц сан нь тухайн жилийн төсөвт урьдчилан тооцож, төлөвлөн тусгах боломжгүй, хойшлуулшгүй цаг үеийн шинжтэй арга хэмжээ болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.8-д заасан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, 4.1.15-д заасан гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулах зорилгоор улс, орон нутгийн төсвийн гамшгаас хамгаалах арга хэмжээний зардлын хүрэлцэхгүй хэсгийг санхүүжүүлэх зориулалттай сан юм.
Уншиж байна |