Цагдаагийн байгууллагаас Монголын сор болсон уран зургууд алдагдсан асуудалд шалгалтын ажиллагаа явуулж байна. Алдагдсан гэх уран зургуудыг эрэн хайх ажлын хүрээнд эрүүгийн цагдаагийн албанаас 7 уран зургийг олж тогтоон, Монголын Уран зургийн галерейд хадгалуулахаар хүлээлгэн өгөөд байна.
Дүрслэх урлагийн музейгээс Их тэнгэр цогцолборт түр байршуулахаар 1989 онд шилжүүлсэн Монголын Уран зургийн галерейн эзэмшил бүхий 21 ширхэг бүтээл алдагдсан. Тухайн бүтээлүүдийг эрэн хайж, олж тогтоох хүсэлтийг 2019 онд Цагдаагийн ерөнхий газарт гаргасан байдаг аж. Цагдаагийн байгууллага 2019 оноос хойш эрэн хайж, олж тогтоосон зургуудыг прокурорын байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу Монголын Уран зургийн галерейд шилжүүлээд байна.
Уншиж байна |