Завхан аймаг аймгийн Засаг даргын тамгын нэр газрын ариун цэврийн өрөөнүүддэээ засвар шинэчлэлт хийхээр тендер зарласан байна. Уг ажилд орон нутгийн төсвийн 95 сая төгрөгийг зарцуулах юм.
Тендерийн баримт бичигт дээрх худалдан авах үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулаагүй байна.
Мөн энэхүү худалдан авалт төсвийн жилийн худалдан авалтын төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсан талаар ШИЛЭН дансны мэдээллээс тодруулах гэсэн боловч Завхан аймгийн Засаг даргын тамгын газар болон Завхан аймгийн худалдан авах ажиллагааны газар уг мэдээллээ оруулаагүй байна. Төсвийн жил эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байхад тус аймгийн ШИЛЭН дансандаа зарим мэдээллээ оруулаагүй байна.