Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 06-ны өдрүүдэд 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тухайлбал, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, “С” ХХК-нд 2000 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар эзэмшүүлэх захирамж гаргаж, давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.