Нийслэлийн АН-аас Сүхбаатарын талбайн зүүн талд цуглаан хийж байна. Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт “Бид намынхаа өмч, намынхаа газрынхаа өмнө цуглаад байна. Өнөөдрөөс 11 жилийн өмнө АН-ын нийт гишүүдийн өмч байсан 2200 мкв газарт АН-ын төв байр барихаар хувийн байгууллагатай тохиролцсон. Харамсалтай нь түүнээс хойш 11 жил АН-ын гишүүд гудамжинд байна.
Энэ газрыг ашиглахгүй бол АН-ын гишүүд бид өөрсдөө ашиглая. АН-ын өмч болсон энэ газарт намынхаа байрыг барьж, сонгуулийн штабаа байгуулах ажлыг албан ёсоор эхлүүлж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Мөн тэрбээр өнөөдрөөс эхлэн нийслэлийн АН-ын сонгуулийн штаб энэ газарт байрлана гэдгийг хэллээ. Тухайн газарт "Улаанбаатар хотын банк" барилга барьж, нэг, хоёрдугаар давхрыг АН-д өгөхөөр тохиролцсон ч өдгөө асуудал маргаан болж, шүүхийн шатанд яваа аж. Тиймээс гэрээний үүргээ биелүүлэхгүй бол АН-ынхан гишүүдээсээ хандив цуглуулж, тухайн газарт намынхаа хоёр давхар байрыг барихаар акц зохион байгуулж буй нь энэ аж.