Иргэн Ч Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр багийн "Сэлэнгэ гүүр" гэдэг газарт “Сэлэнгэ” голд осолдсон тухай дуудлага өчигдөр /05.02/-ийн 15:25 цагт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Зэвсэгт хүчний 234 дүгээр анги, сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид Ч /36 настай, эрэгтэй/-ийг анх осолдсон Сэлэнгэ мөрний гүүрнээс зүүн хойд зүгт “Арван цагаан худаг” гэдэг газар хүртэл 14 км-т, 2 удаа завиар урсаж, 10 км-т голын эргээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Уншиж байна |