Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
БНСУ-ын нарийн мэргэжлийн эмч нар Монголд ирнэ
2024-04-25

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга, Ким Ён Жү-г хүлээн авч уулзах үеэр ирэх сард Солонгосоос нарийн мэргэжлийн эмч нар долоо хоногийн хугацаатай Монголд ирнэ гэдгийг хатагтай Ким Ён Жү хэллээ. 

 

 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Монгол Улс, БНСУ-ын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын зүгээс хоёр улсын парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч, анхаарч ирсэнд талархалтай байдаг.

 

Таны Монгол хүүхдийн эрүүл мэндийн төлөөх чин сэтгэлийн хичээл, зүтгэлийн үр дүнд “Хүүхдийн өвчлөл эрүүл мэндийг дэмжих” төсөл амжилттай хэрэгжсэн. Өнгөрсөн жил “БНСУ дахь гадаад иргэдийн хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн халамж ба тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь” хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж, хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг шинэчилсэн нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн гэлээ.

 

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад хоёр дахь жилдээ оролцох урилга илгээсэнд талархал илэрхийлэв.

 

Тэрбээр өнгөрсөн жил хоёр өдрийн турш олон улсын эрдэмтэн, судлаачид, улс төрчид жендэрийн асуудлыг авч хэлэлцэж, үр дүн гаргасныг онцлоод энэ удаад энх тайвны асуудлыг хөндөж байгаа нь олон улсын нөхцөл байдал эгзэгтэй байгаа өнөөгийн цаг үед чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.

 

Хатагтай Ким Ён Жү хэлсэн үгэндээ, манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, хууль тогтоох байгууллага хоорондын ойр дотно харилцаа бэхжиж байна. Бид Монгол хүүхдийн эрүүл мэндийн төлөөх төслөө энэ жил үргэлжлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд тавдугаар сард Солонгосоос нарийн мэргэжлийн эмч нар долоо хоногийн хугацаатай ирэхээр болсон. Бидний цаашдын хамтын ажиллагааг бусад салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Улсын Их Хурлын даргын дэмжлэг чухал хэмээв.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жүний хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх зүтгэл гарган, үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлоод Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Юн Сог Ёль-ийг Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг дахин нотлов. Уг айлчлал нь манай хоёр орны “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бататгаж, худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд чухал үйл явдал болох бөгөөд айлчлалыг бодит ажил хэрэг болгоход БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын зүгээс анхаарал хандуулахыг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-25
hezee haana
2024-04-25
oliviastephen02:
I'm so excited my broken Marriage has been restored my ex husband is back after he left me and our two kids for another woman" I was heart broken when my husband left me and moved to California to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr.Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, Contact Dr Excellent for any kind of spiritual problems or any kind of spell or relationship problems he is capable of making things right for you with no side effect., Here his contact. WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com , His website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
2024-04-25
Пүрэвсүрэн:
Сайхан мэдээ сонслоо яаж үзүүлэх вэ
2024-04-25