УИХ-ын сонгууль дөхсөн эл өдрүүд улс төрийн намууд болон сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа хүмүүс сайхан амлалт маягийн зүйл яриад түүнийгээ хэрэгжүүлнэ хийж үзүүлнэ гэчихсэн явж байна.
Тухайбал, ХҮН намын дарга Т.Доржханд англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгохоор намынхаа мөрийн хөтөлбөрт оруулсан байгаа гэнэ. Энэ талаараа ярихдаа "ХҮН намын мөрийн хөтөлбөрт тодорхой заагдсан нэг зүйл байдаг. Тэр нь Англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгоно гэж заасан. Бид энэ байр суурин дээрээ хав хатуу байна. Богино хугацаанд зохион байгуулаад англи хэлний хөтөлбөрийг хөрөнгө оруулалтыг татах, хуулиндаа тусгасан тохиолдолд багш нараа бэлтгэх, онлайнаар бэлтгэх, цахим технологийг ашилах бүрэн боломж нь байгаа.
Хуулинд тусгаж байж төсөв хөрөнгө нь тавигдана. Сангийн яам ажиллаж, гадаадын зээл тусламж ингэж л явагдана. Гадны хөрөнгө оруулалт татах ч хөрөнгө мөнгө хэрэгтэй. Өнгөрсөн жил гишүүд АНУ-д албаны айлчлал хийхэд би ахалж явсан. Тэр үед танай улс ямар хэлтэй бэ, ямар хэлийг дэмждэг вэ гэж асууж байсан. Энэ бол бодитой. Ингэж байж ажил эхлүүлж багш нарыг бэлтгэж үр дүн гаргах хэрэгтэй шүү" гэжээ.
Уншиж байна |