Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиевыг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал хийлээ.
Мөн Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Н.Шакиевтай албан ёсны хэлэлцээ хийсэн юм.
Монгол, Киргиз улс хооронд ээлж дараалан төрийн дээд, өндөр хэмжээний айлчлалуудыг давтамж нэмэгдсэний үр дүнд нь хоёр улсын худалдааны эргэлт даруй 5 дахин нэмэгдээд байна. Үүнээс гадна Монголын хувийн хэвшлийн компаниуд тус улсын зах зээлд үйл ажиллагаагаа эрчимтэй тэлж байгаа билээ.
Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын парламент хоорондын байнгын механизмыг хөгжүүлэхэд чухал түлхэц болох “Монгол Улсын Их Хурал, Киргиз Улсын Жогорку Кенешийн хамтын ажиллагааны комиссын үйл ажиллагааны зохицуулалт” баримт бичгийг Таны айлчлалын үеэр байгуулж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа ноён Н.Шакиев цохон тэмдэглэлээ.
Эрхэмсэг ноён Н.Шакиев болон киргизийн анд, нөхдөдөө эрүүл энх, ажлын өндөр амжилтыг хүсээд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцож, илтгэл тавихаар болсонд талархал дэвшүүллээ.
Уншиж байна |