С.Зоригийн хөшөөг газартай нь худалдана гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
2024-04-18

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “С.Зориг агсны хөшөөг хамгаалалтад авч, соёлын өвд бүртгүүлэх” чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгчээ.

Тэрбээр “Ардчилсан хувьсгалын оюун санааны бэлгэдэл болсон энэ хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэн шилжүүлнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл юм. Сүхбаатарын талбайг хуваагаад авчихсан бүлэглэл С.Зориг агсны хөшөөнд ингэж хандсан. Үүнд гайхаад байх зүйл алга. Тэдний зорилго нь С.Зориг агсны хөшөөг олон нийтээс холдуулж, үйл хэргийг нь он цагийн урсгалд мартуулан бүдгэрүүлэхэд байгаа шүү. Ердөө л үнэн нь илрэхээс үнхэлцгээ хагартал айсан гэмт хэрэгтнүүдийн нуугдмал сонирхол нь энэ. Лав намайг Ерөнхий сайд байхад энэ хөшөөг хаашаа ч хөдөлгөхгүй” гэсэн байна.

Сануулахад, “Шинэ дэвшилт холбоо” НҮТББ-аас С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх хүсэлтийг “Зориг сан”-д хандаж гаргасан. Хүсэлтэд “Манай байгууллага тус хөшөөг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг бүрэн хариуцах болно” хэмээн бичжээ. Учир нь энэ сарын 9-нд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар цахим хуудастаа "С.Зориг агсны хөшөөний газрыг заржээ. Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж, газар дээр нь цамхаг барихаар санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-ноос улбаатай энэ байгууллага их л эелдгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй. Монголын түүхэнд хар толбо болж үлдсэн цуст хэрэгт гэмгүй иргэдийг хэлмэгдүүлэн яллаж, ахуйн гэмт хэрэг болсон мэт ойлголт өгөхийг одоо болтол хичээсээр байгаа нь ойлгомжтой болсоор байна.

Монголыг хайрладаггүй нүгэлт хар гөрөөчний бүхэл бүтэн тролл арми байгааг өнөөдөр харлаа. Монголын ардчиллыг эднээс хамгаалах хэрэгтэй болжээ гэдгийг ч бас харлаа. Бид “Зоригтой”-гоо үлдэнэ" хэмээн бичсэн. Мөн үүнтэй холбоотой баримтыг ч цахим сүлжээнд гаргаж тавихаа мартсангүй.

Дараахан нь С.Зориг агсны ах С.Баяр телевизэд ярилцлага өгөхдөө энэ талаар “Хөшөөг шилжүүлэх хэрэгтэй. Энд барилга барих гэж байна гэсэн албан бичиг “Шинэ дэвшилт холбоо”-ноос бидэнд ирсэн. Өмнө нь бидэнд энэ талаар нарийн мэдээлэл байхгүй байсан юм. Гэхдээ энэ хөшөө нь олон түмний хандиваар боссон, олон түмэн очиж хүндэтгэл үзүүлдэг тул “Зориг сан”-гаас дангаараа шийдэх боломжгүй.

Мөн хөшөө дурсгал хотын хамгаалалтад байдаг гэж бид ойлгож байгаа. Тэгэхээр хөшөөг шилжүүлэхээр бол хаана байрлуулах талаар хотоос асуусан. Дүүгийн маань хөшөө 26 жил байрласан энэ байрандаа байвал уг нь зүгээр" гэсэн байдаг. Тэгвэл Засгийн газрын шийдвэрээр С.Зориг агсны хөшөөг соёлын өвд бүртгэж, хамгаалалтад авахаар болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7320)

Shuud.mn
Сонин хачин
Yum heleheesee umnu barimt notolgoogoo haruulah heregtei yum bishudee
2024-04-19
Иргэн:
Олны нүдэнд дээр олон хүн баривчлах тусмаа сонгуульд ялах магадлал буурах нь дамжиггүй. Хамгийн хачирхалтай зүйл нь өмнө нь юу хийж байсан юм бол?
2024-04-18
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-18
ЗОЧИН:
ХУРЦ, ЭРДЭНЭБАТ ГЭХ ЗЭРЭГ ХУУЛИЙН НЭР БАРЬСАН ЦАЙЧИХСАН ЯРГАЧДААРАА ЯРГАЛУУЛЖ АМЬДААР НЬ АЛСАН ХӨӨРХИЙ ХОЁР ХҮНИЙГ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖООС БУСАД НЬ ХЭЗЭЭ Ч АЛУУРЧИД ГЭЖ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР УДАА ДАРАА ЗАРЛААГҮЙ. ОЧИРБАТ, БАГАБАНДИ, ЭНХБАЯР, БАТТУЛГА, ХҮРЭЛСҮХ ГЭЭД ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН ХҮМҮҮС, ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙ САЙД, ИХ ХУРЛЫН ДАРГА НАР, ГИШҮҮДИЙН ХЭН Ч ЧИМГЭЭ, СОДНОМДОРЖ ГЭХ ТЭР ХОЁР ЯРГАЛУУЛЖ, ХҮЧЭЭР ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ ТУЛГАН ЯЛЛАСАН ТЭР ХҮМҮҮСИЙГ АЛУУРЧИД ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ. ГАНЦХАН ЭЛБЭГДОРЖ Л БҮР УДАА ДАРАА ШҮҮ, АЛУУРЧИД ГЭЖ ТЕЛЕВИЗЭЭР, СОНИНООР, ЦАХИМААР АЛУУРЧИД ГЭЖ ЗАНАЛТАЙГААР ЗАРЛААД БАЙГАА НЬ ОНЦ СЭЖИГТЭЙ ГЭЖ ОЛОН ТҮМЭН ЯРЬСААР УДЛАА. ОДОО ӨӨРИЙГ НЬ ШАЛГА, ЭЛБЭГДОРЖ ТЭР АЙМШИГТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООГҮЙ ЮМ БОЛ ЯАГААД ТЭР ХӨӨРХИЙ ХҮМҮҮСИЙГ АЛУУРЧИД ГЭСЭН АЙМШИГТ ҮГИЙГ БАЙНГА ХЭЛЖ ИРЭВ. ЗОРИГИЙГ АЛСАН ХҮНИЙГ ЗОРИГ Л ӨӨРӨӨ МЭДНЭ ГЭЭД БАЙСАН ЧИНЬ ЯАСАН БЭ? ЗОРИГИЙГ АЛСАН ХҮНИЙГ ЭЛБЭГДОРЖ Л МЭДНЭ ГЭЭД БАЙНА УУ??? АЛСАН ХҮНИЙГ НЬ МЭДДЭГ АМЬД ҮХСЭН ХОЁР ХҮН БАЙГАА ХЭРЭГ ҮҮ???
2024-04-18
Ардчилал байхгүй боллоо авилгал ихэслээ тийм учраас МАН зайлаад өг

6:
Монголчууд бид их өрөвдөлтэй юм, үеийн үед иймэрхүү хүзүүгүй тарваган хүн гэхэд арай том юмнуудад доромлуулж байдаг
2024-04-18
5:
Анхнаасаа л АН тэнд түрээсээр байсан, маш олон ТББ-ууд ажилладаг байсныг чи мэдээгүй байна гэж бх уу? ЕС ийм хагас дутуу мэдээлэлтэй байдаг бол өрөвдмөөр юм. Эсвэл мэдсэн хэрнээ мушгиж худал мэдээлж байгаа бол Эрүүгийн хуультай биздээ?
2024-04-18
ҮНЭХЭЭР ГЭМТЭН БОЛ БҮХЭЛ БҮТЭН 8 ЖИЛД ХОРИОД ЯЛ ӨГӨӨД ЭДЛЭЭД ГАРАХ ХУГАЦАА БИЗ ДЭЭ ЭНХБАЯРЫГ ЭНГЭЭ БИЗ ДЭЭ МАН ГАРУУД ХУДЛАА Л СОНГУУЛИЙН хүзэрээ болгож ашиглаж байгаа биз дээ сонгуулиар баахан муулаал дараа нь нам болдог

ЭНЭ ДАНХ БҮР ШААЖ ӨГЧ БАЙНА АА 8 ЖИЛ ЭНЭ УЛС ОРНЫГ ЯАЖ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЭВ ОДОО ЗҮГЭЭР Л ТА НАР СӨРӨГ ХҮЧИН ХИЙЕ ГЭЭД БАЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ ТАХИАД ТА НАР 4 ЖИЛ ЗАСАГЛАВАЛ ЭНЭ УЛС ДАМПУУРАНА
2024-04-18
ter neg khuzuugui nukhriig khuuli , tsagdaa ni barij boldoggui yum uu , buzar uildlee khiiseer l yawna