ХҮН намаас цахилгаан скүтер, мопед ашиглах журмын төслийг боловсруулан, хэлэлцүүлэх талаар мэдээлэл хийлээ. Намын УЗ-ийн гишүүн П.Наранбаяр "Хуульд заасныхаа дагуу олон нийтээр хэлэлцүүлэх болно. Иргэд та бүхэн нээлттэй оролцож саналаа өгөөрөй.
Үндсэн санаа нь гэвэл 50км цаг хүрдэг үү үгүй юу гэдгээс мотоцикл мөн үү биш үү гэдэг нь хамаардаг юм байна. Гэтэл өнөөдөр тэр суррон гэж нэрлэсэн эд чинь 80км цаг хүрчихдэг, 4000 цахилгаан үүсгүүрийн хүчин чадалтай юм байна. Тэгэхээр энэ мотоциклийн ангилалд орох юм байна. Хэрэв орбол жолооны үнэмлэх хэрэгтэй. Тэгэхээр үүнийг замын хөдөлгөөний дүрэмд журамлаж оруулж ирэх хэрэгтэй.
Нөгөөх нь скүтер байгаа. Үүний дээд хурд нь 20км цаг хүрч байна. Энэ суугаад буугаад явдаг тавцан замын хаагуур яаж зорчих юм. Тэгэхээр замын баруун талаар зорчино, явган хүний зам дээр 10км хурдаас хэтрүүлэхгүй байх гэх мэт журмуудыг оруулж өгч байгаа. Мөн гэрэл муутай үед гэрэл ойлгогчийг хаанаа тавих юм гэдгийг тодорхой заана. Хүүхдийн иргэний аюулгүй байдал учраас энэ асуудлыг журмаар оруулж ирээд төслийг нь холбогдох газруудад хүргүүлж байна. Нэг ч гэсэн хүүхэд эрүүл байх ёстой. Тиймээс энд нам, улстөр хамаагүй, ард иргэд аюулгүй бэртэж гэмтэхгүй байх ёстой. Тийм учраас энэ ажлыг аль болох шуурхай шийдвэрлүүлэхийг хичээнэ. Та бүхэн саналаа өгөөрөй" гэлээ.
Уншиж байна |