ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өөрийнхөө амьдардаг дүүрэг буюу БЗД-т нэр дэвшинэ гэдгээ мэдэгджээ. Тэрбээр намдаа нэр дэвших хүсэлтээ өгсөн байна. Харин хүсэлтийг нь нам хүлээж авахуу гэдгийг бол мэдэхгүй. МАН сонгуульд нэр дэвшигчдээ ирэх тавдугаар сарын 15-20-ны хооронд зарлана гэдгээ өчигдөр мэдэгдсэн.
Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь Б.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй гэж хэд хэдэн удаа хэлжээ. Үүнд сайд тайлбар хийж "Би дэвшинэ, дүүрэгтэй дэвшинэ. Манай нам нэг хүний өмч биш" гэсэн тайлбарыг өгчээ.
Уншиж байна |