Ц.Туваан: Бид 60 гаруй улсаас нийтдээ 5000 тонн эм импортоор авч байна
2024-04-15

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол өнөөдөр эхэлсэн байна. Ажлын хэсэгт багтсан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

 

 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Туваан "Хянан шалгах түр хорооны асуудлаар эмийн асуудлыг орхихгүй. Нийгэмд нэлээд чухал шийдэл шийдвэрүүдийг хүлээж байгаа ажил. Эмийн асуудал өөрөө улстөрийн асуудал биш. Эм маань өөрөө хоол биш, хор шүү дээ. Тэгэхээр энэ асуудалд нэлээд нухацтай хандах ёстой. Монгол Улсад сүүлийн 3 жилийн хугацаанд Эмийн сангийн тоо бараг 500 гаар нэмэгджээ. Хүн ам ихтэй биш улсад ийм их тоогоор байх нь зөв үү. Хөнгөлөлттэй эмийн төсөв 100 тэрбумаар нэмэгдэж байгаа. Энэ бол бага тоо биш, Эмийн импорт таван жилийн дотор нэг дахин нэмэгдэж байгаа. Бид 60 гаруй улсаас нийтдээ 5000 тонн эм импортоор авч байна.

 

Зил 130 машинаар гэвэл 1000 машин дүүрэх хэмжээний эм авч байна. Монгол Улс эмийн маш том хэрэглэгч улс болчихжээ. Өвчтэй хүмүүс их байна. Эрүүл мэндийн салбар өвчлүүлээд эм уулгах биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлдэг баймаар байна. Салбарын бодлого аль тийшээгээ яваад байна вэ гэдгийг ярилцах цаг болжээ. Эмийн сангийн хүрэлцээ хэр байна. Нэмэгдсэн тоо байгаа ч ажлын бус цагаар 24 цагийн эмийн сан хэр байна вэ. Чихрийн шижин өвчин нэмэгдсэн. Ийм өвчтэй хүмүүсийн тоо буурахгүй байна. Зайлшгүй шаардлагатай эм оруулж ирсэн үү. БЗХӨ болон ДОХ-той холбоотой эмийн хүрэлцээ хэр байгаа талаар албаныхан хариу тайлбар өгөөрөй" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-16